ОРХОН: Иргэдэд худалдаа хийх талбайг үнэгүй ашиглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-27 13:50:26
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсад ойн салбар үүссэний 100 жил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв “SEED EXPO week” үйл ажиллагааг ирэх сарын 1-7-ны хооронд зохион байгуулна.

Үүнийг жил бүрийн 5,10 дугаар сард буюу “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр тогтмол зохион байгуулна гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөс мэдээллээ.

SEED EXPO week” үйл ажиллагааны үеэр модлог ургамлын үрийн худалдаа, солилцоо болон тарьц, суулгацын багаж хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарах юм. Уг үйл ажиллагаанд оролцох иргэдэд худалдаа хийх талбайг үнэгүй ашиглуулах аж. Мөн энэ үеэр ойн инженерүүд үрийн тарьц, суулгацын талаар үнэгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

 

相关新闻