БУЛГАН: Гурванбулаг сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-27 10:31:54

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын шийдвэрээр Гурванбулаг сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа. Тус сумын Агьт багийн Самбуу цагаан чулуут орчмын 1441.96 га газрыг байгалийн онгон төрх, бэлчээрийн болон ашигт ургамлын төрөл зүйл, тоо толгой нь ховордсон халиун буга, тарвага, аргал зэрэг ан амьтныг хамгаалах, өсгөх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Гурванбулаг сумын Агьт багийн Самбуу цагаан чулуут, Саарал ямаатын гозгор орчмын нутагт уламжлалт бэлчээрийн аж ахуй эрхлэх, байгалийн хадлан тэжээл бэлтгэх, ургамлын бүрхэвчид зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор судалгаа хийх, аялал жуулчлал, амралт зугаалга зохион байгуулахыг зөвшөөрчээ. Харин уулын чулуулагт шинжилгээ хийх, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах, ховордсон ан амьтан агнахыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хориглосон байна.

相关新闻