ОРХОН: Өрх бүр тарьсан модныхоо тоогоор урамшуулал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-25 14:54:31
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 27 төрлийн 2397 ширхэг тарьц, суулгацын нөөц бий. Эдгээрээс 500 мянга орчмыг нь Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан үзэсгэлэн худалдаанд гаргана. Үзэсгэлэн худалдааг ирэх сарын эхээр А.Амарын талбайд зохион байгуулна. Энэ жил Орхон аймаг 4.7 сая ширхэг мод тарихаар төлөвлөж байна.

Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дунд 20 сая төгрөгийн шагналын сан бүхий “Ногоон Эрдэнэт” болзолт уралдаан зарлалаа. Уг уралдаанд оролцохын тулд айл, өрх бүр гишүүдийнхээ тоогоор, албан байгууллага бүр ажилчдынхаа тоогоор  мод тарих ёстой. Модных нь  ургалтын хувь, хэмжээгээр нь уралдааныг дүгнэж урамшуулал олгоно.   

 

相关新闻