БУЛГАН: “Булганы гоо бүсгүй-Дангина-2023" уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Олон улсын "Алтаргана" XV наадам угтсан "Буриад зон-Өв
соёл" аяны гоо бүсгүй шалгаруулах уралдаан боллоо. Уралдааныг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар 2020 оноос санаачлан зохион байгуулж байгаа
бөгөөд энэ удаагийнхад есөн сумын төлөөлөл оролцжээ.
Тэшиг сумаас оролцогч А.Ариунбилэг “Тэргүүн гоо бүсгүй-Дангина”, мөн сумын И.Анарчулуун “Оюунлаг гоо
бүсгүй-Дангина”, Хангал сумаас оролцогч
Т.Буянхишиг “Фото гоо бүсгүй-Дангина”, Булган сумаас оролцогч О.Булганчимэг “Авьяаслаг
гоо бүсгүй-Дангина”, Булган сумаас оролцогч А.Номинжин “Өсөх ирээдүйтэй гоо
бүсгүй-Дангина”-гаар шалгарлаа. Уралдааны шилдгээр шалгарсан охидод "Алтаргана-2024"
наадамд оролцох эрх олгожээ.
Булганхангай нутгийн охид, бүсгүйчүүдийн оюун билэг, гоо
үзэсгэлэн, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, буриад түмний уламжлалт соёл урлаг,
хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, “Алтаргана-2024” олон улсын наадмын бэлтгэлийг
хангахад чухал нөлөөтэй ажил боллоо гэж аймгийн Боловсрол, шинжлэх ухааны
газрын мэргэжилтэн, уралдааны ерөнхий шүүгч Ж.Орхонтуул дүгнэлээ.