ДАРХАН-УУЛ: Хотын статусыг сэргээх саналыг иргэд дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-21 07:20:19

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийн саналыг авч эхэлсэн. Иргэдээс санал авах, уулзалтыг Залуучууд театрын их танхимд пүрэв гарагт зохион байгуулсан бөгөөд иргэдийн дийлэнх нь Дархан-Уул аймгийг хотын статустай болгох саналыг дэвшүүллээ.


Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, хэт төвлөрлийг сааруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасан байна.


Төсөлд тусгасан Төрийн дээд байгууллагуудыг улсын нийслэлд заавал байх зохицуулалтыг өөрчилж, төрийн зарим байгууллагыг нийслэлээс нүүлгэх эрх зүйн үндэслэлийг бий болгох зүйтэй гэж үзэж байна. Энэ нь нийслэлийн түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж хот, хөдөөгийн ялгааг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна. УИХ-ын сонгуулийн тогтолцооны хувьд иргэд харилцан адилгүй байр суурьтай байлаа. Тодруулбал нэг хэсэг нь мажоритар тогтолцоог дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь пропорциональ тогтолцоо нь хэрэгтэй гэдэг ч саналыг дэвшүүллээ.

Иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд хүргэх санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт https://cabinet.gov.mn/ хаягаар ирүүлэх, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган өгөх боломжтой аж.

相关新闻