ОРХОН: Улсын биологийн 33 дахь удаагийн олимпиад Орхон аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-20 16:58:29
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт энэ сарын 27-29-нд Улсын биологийн XXXIII олимпиад болно. Ерөнхий боловсролын IV сургууль дээр зохион байгуулах тус олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 60 сурагч 31 багш оролцохоор мандатаа авсан байна.

Уг олимпиадад багш нар онол, бодлогын тэмцээнээр дөрвөн цаг, 9,12 дугаар ангийн сурагчид онол, бодлого, дадлага туршилт гэсэн төрлөөр дөрвөн цаг өрсөлдөнө. Олимпиадад амжилттай оролцсон багш сурагчид Арабын Нэгдсэн Эмират  улсад болох Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад оролцох эрх авна. 

Олимпиадын үеэр МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн номын худалдаа, “Бидний номын сан-бидний бүтээл” үзэсгэлэн, туршилт, "Нуугдмал ертөнц" макро гэрэл зургийн үзэсгэлэн, Ургамлын хатаадас, мод, цэцэг, бут сөөгийн үзэсгэлэн гарна.  

Тус олимпиадыг БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ, Улсын биологийн олимпиадын дэд хороо, МУИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

 

相关新闻