БУЛГАН: Аймгийн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 48.6 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн төсвийн нийт орлого энэ оны эхний улирлын байдлаар 17.3 тэрбум төгрөг буюу 139.6 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт орлого ба тусламжийн дүн 5.7 тэрбум төгрөг буюу 48.6, урсгал орлого 5.5 тэрбум төгрөг буюу 64.7 хувиар өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 13.2 тэрбум төгрөг буюу 156.1, сумдын төсвийн орлого 4.0 тэрбум төгрөг буюу 104.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 14.1 тэрбум төгрөг буюу 153.9 хувь байна.
Төсвийн нийт зарлага 9460.3 сая төгрөг буюу 51.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт өр 12.6 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 52.2 сая төгрөгөөр буурчээ.