СЭЛЭНГЭ: Цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон
анхаарууллаа.
2023 оны 4 дүгээр сарын 18-ны 20.00 цагаас 4 дүгээр сарын 19-ний
20.00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө
ихэнх сумын нутгаар хур тунадас орно. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас
орно.
Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын
температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан байна.
4 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг
агаарын урьдчилсан мэдээгээр энэ хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас
секундэд 5-10 метр байна.
Агаарын температур шөнөдөө -5-10 градус хүйтэн,
өдөртөө +3+8 градус дулаан байна.