БУЛГАН: Нөөцийн мах худалдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-18 13:32:38

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган суманд нөөцийн мах худалдаж эхлээд байна.

Аймгийн төвийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргажээ. Хонины мах нэг кг нь 8600, үхрийнх 10600 төгрөгийн үнэтэй байна. 

Нөөцийн махыг “Хас”, “Жавхлант”, “Төгөлдөр”, “Төгрөг” зэрэг хүнсний дэлгүүр долоон дэлгүүрт худалдаж байгаа бөгөөд нийтдээ хонины 7,0, үхрийн 3,0 тонн махыг хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. “Өнө бадрах мөнх” ХХК нөөцийн мах бэлтгэсэн гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Мөнхбаасан ярилаа.

相关新闻