БУЛГАН: “Буриад зон-өв соёл-2023” аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-18 10:52:40

Булган /МОНЦАМЭ/. Дэлхийн "Алтаргана-2024" олон улсын XV их наадмыг Булган аймагт зохион байгуулах эрхийг албан ёсоор хүлээн авсанЭнэ наадмын бэлтгэл ажлын хүрээнд тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хүүхэд залуусын дунд "Буриад зон-өв соёл-2023” аян зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг:

- Энэ аян Дэлхийн "Алтаргана" их наадмын утга агуулга, ач холбогдол, буриад үндэстэн, ястны онцлог соёл, өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах, шинэчлэн хөгжүүлэхэд чиглэнэ. Аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаануудыг тусгай батлагдсан удирдамжийн дагуу явуулна. Аян 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэп үргэлжилнэ хэмээн тодотголоо

"Булганы гоо бүсгүй-Дангина""Бидний гоёл-2023" хувцас загвар зохион бүтээгч шалгаруулах"Миний мэдэх Буриад зон" сэдэвт эсээ бичлэг, буриад дуу бүжиг, үндэсний бичгээр буриад зон олны түүх, уламжлал, соёлын онцлогийг тусгасан ном бүтээх"Буриад ахуй, соёл" уран сайхны гэрэл зургийн уралдаан зэрэг урлаг соёлын үйл ажиллагаа зохионо. Мөн "Сээр шалгах" уралдаанБуриад бөхийн барилдаан"Буриад сур харваа"-ны тэмцээнийг цувралаар зохиож байна.

Дэлхий даяар тархан амьдарч байгаа монголчууд, тэр дундаа буриад зон олныг нэгтгэсэн наадам бол "Алтаргана". 1994 онд Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүнболдог, Баян-Овоо уулын энгэр дээр анхны "Алтаргана" наадам болж байжээ. Түүнээс хойш Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Дашбалбар суманд таван удаа, 2002 онд ОХУ-ын Өвөр байгалийн Агын тойрогт, 2006 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд, 2009 онд ОХУ-ын Эрхүү, 2010 онд Улаанбаатар хот, 2012 онд ОХУ-ын Өвөр байгалийн Агын тойрогт, 2014 онд Хэнтий аймгийн Дэлүүнболдогт, 2022 онд ОХУ-ын Өвөр байгалийн Агын тойрогт болжээ.


相关新闻