БУЛГАН: Хаврын тариалалтад улаанбуудайн 8.2 тонн үр шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-17 11:10:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид энэ жил үр тариа 45400 га үүнээс улаанбуудай 44,0 мянган га талбайд тариална. Үр тариаг төлөвлөсөн хэмжээнд тариалж 57,7 мянган тонн улаанбуудай хураах зорилт дэвшүүллээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан:

-Энэ хаврын тариалалтад нийтдээ 8295 тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгж, иргэд 2898 тонн үрийг нөөцөлсөн байна. Нийтдээ 5397 тонн буудайн үр дутагдах тооцоо гарлаа. Үрийн захиалгыг сумын ХАА-н тасгаас авч нэгтгээд Хөдөө аж ахуйг дэмжих санд уламжилж улаан буудайн үрээр хангах ажлыг зохион байгуулна гэж ярилаа.

 Хаврын тариалалтын бэлтгэлээ 121 аж ахуйн нэгж, иргэн хангаж, үр тариаг бэлтгэсэн уриншид 100,0 хувь, тос, тэжээлийн таримлын тариалалтыг буудайн сэлгээнд оруулж тарихаар төлөвлөж байна. 

相关新闻