ГОВЬ-АЛТАЙ: Судалгаагаар 221 тахь бүртгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн бүс нутаг болох Хонь усны баянбүрдэд 186 хээрийн зэрлэг тахь, Тахь усны баян бүрдэд 35 тахь нийт 221 тоо толгой тахь бүртгэжээ.
Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаанаас төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна. Энэхүү хяналт шалгалтын ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид болон ОУТГ-ийн биологич, малын эмч нар хамтран Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Товх хүрэн, Хоолойн толгой, Шовгор хар, Тахь ус, Ёлхон, Улаан ганга чиглэлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, сэг зэм бүртгэж, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлсэн аж.
Мониторинг судалгааны ажлын үеэр 30 тахийн сэг зэм олж эд эрхтнээс дээж авч бусад сэг зэмийг бүртгэж тэмдэглэл хөтлөн, шаардлагатай арга хэмжээ авсан тухай Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.