ДОРНОГОВЬ: Зуслангийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас тус суманд ашиглалтад орсон хүүхдийн "Жаргалан" зуслан, “Усан спорт сургалтын төв”-ийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.
Сайншанд сумын хоёрдугаар баг буюу Хамарын хийдийн чиглэлд явдаг замын дагуу 2022 оны долоодугаар сард хүүхдийн “Жаргалан” зусланг “Энержи парагон” ХХК улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж, ашиглалтад оруулсан юм.
Хүүхдийн зуслан ашиглалтад орсноос хойш гурван ээлжээр хүүхэд хүлээн авсан бөгөөд энэ жилээс эхлэн ашиглалт үйл ажиллагааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин аймгийн төвд байх Усан спорт сургалтын
төвийг 2018 онд шинэчлэн барьж ашиглалтад оруулж байв. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр үйл ажиллагааг гүйцэтгүүлэх нь бизнесийн хувьд ч оновчтой төдийгүй төрийн үйл
ажиллагааг ч хөнгөвчлөх боломжтой гэж албаныхан үзжээ.