Соёл, урлагийн 30 гаруй байгууллага нэгдсэн өдөрлөгт оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-04-14 16:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй нэгдсэн өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.

 

Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, "Сүлд" чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож, үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулж буй.

 

Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн оролцож, үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэж байна.

 

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Үндэсний номын сан:

-Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, уншигчийн судалгаа

- Уншигчдад үнэмлэх нээх үйлчилгээ

- Ном, хэвлэл сэлбэн засах үйлчилгээ

- "Номын тухай хэн сайн мэдэх вэ" танин мэдэхүйн асуулт хариулт

- Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийн худалдаа зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Тус өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.

 


相关新闻