“Монголын музейн хөгжил 100 жил” уншигчдын хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-19 10:18:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын музейн хөгжил 100 жил” ном уншигчдын гар дээр очжээ.


Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тус бүтээлд энэхүү салбарын үүсэл хөгжлийн түүхийг  1924-1960, 1961-1990, 1990-2024 он хэмээн үечилжээ.


Түүнчлэн музейн удирдлага, зохион байгуулалт, бодлогын үзэл баримтлалын өөрчлөлт, хүний нөөцийн хөгжил, сан хөмрөг, харилцааны чиг үүрэг, музейн соёл, эрдэм шинжилгээний байгууллага, нийгмийн чухал институт болох нь гэсэн агуулгын хүрээнд дөрвөн бүлэг, 24 зүйлийг багтаасан байна.

相关新闻