БУЛГАН: Ойн хөнөөлт шавжийн судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-13 09:39:34

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Булган аймагт ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийж эхэллээ. Ойн хөнөөлт шавж өрөөсгөл хүр эрвээхэйн өндөгний тархалт, голомтыг илрүүлэх судалгааны ажлыг энэ сарын 17 хүртэл хугацаанд Бугат, Тэшиг, Сэлэнгэ сумын нутгаар хийнэ. Энэ судалгааг хийж гүйцэтгэснээр өндөгний хэт олшрол буюу голомттой талбайг тогтоож, тэмцлийн ажлыг төлөвлөх юм. Мөн энэ сарын сүүлч, тавдугаар сарын эхээр дахин судалгаа явуулж, ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцэх тооцооллоо гаргаж ажиллах аж.

            - Манай аймагт 500,0 мянган га талбайд ойн хортны судалгааны ажил хийнэ. Ойн хөнөөлт хортонд нэрвэгдсэн 23,0 мянган талбайд тэмцлийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнд 749,5 сая төгрөг зарцуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн С.Алтанзул ярилаа.

Улсын хэмжээнд өнгөрсөн жил 730,0 мянган га газар ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн байна. Энэ жил 185,0 мянган га талбайд тэмцлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. 

相关新闻