ХЭНТИЙ: Аймагт үзэж болох бүх газрыг зургаар харуулсан ном бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-12 19:46:00
Чингис /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж аймгийн түүхэн дурсгалт газруудыг гэрэл зургаар танилцуулсан ном хийхээр төлөвлөжээ.
Тус номыг чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Г.Баясгалантөгс бүтээхээр болж, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга нартай уулзаж номын утга санаа, агуулгын талаар хэлэлцэн тохирлоо.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох аялал жуулчлалын үндсэн маршрутын дагуу сумдаар зураг авалт хийж, тус аймагт үзэж болох бүх газрыг зургаар харуулахаас гадна сум бүрийн онцлог, эвент үйл ажиллагаа, брэнд бүтээгдэхүүнийг тус номд тусгах аж.
Уг номд нийтдээ 180 орчим зураг орох бөгөөд үүнээс 40-50 хувийг өөрийн архиваас гаргах бол үлдсэн зургийг 18 сумаа тойрч зураг авч, эхээ бэлтгэн ирэх 7 дугаар сарын 15-нд эцсийн байдлаар бэлэн болгож хүлээлгэн өгөхөөр болсон байна. Номын нээлтийг 100 жилийн баяр наадмын баярын хурлын өмнө нийтэд танилцуулж, фото зургийн үзэсгэлэн гаргах аж.
相关新闻