БУЛГАН: Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд ой хээрийн түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-09 17:40:59

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баян голын Хуурай хөндий гэдэг газарт ой хээрийн түймэр өчигдөр гарсан байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг хамарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газар, Хялганат тосгоны гал унтраах анги, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын иргэд ажиллаж байна.

Хутаг-Өндөр сумаас ойн хээрийн түймэрт 34 иргэн, 9 тээврийн хэрэгсэл ажиллаж байна гэж тус сумын онцгой комисс мэдээллээ. Мөн Сэлэнгэ сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Бямбаагаар ахлуулсан 40 иргэн ажиллаж байгаа талаар тус сумаас мэдээллээ. 

相关新闻