СЭЛЭНГЭ: Өдөртөө цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр,
өдөртөө нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө -2+3
градус дулаан, өдөртөө +4+9 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга
шуурна. Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө -2 хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +4+9 градус дулаан байна.
4 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх 5 хоногийн цаг
агаарын урьдчилсан мэдээгээр 10-нд ихэнх сумын нутгаар
бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 10-нд баруун хойноос секундэд 8-13 метр хүрч
ширүүснэ, бусад хугацаанд секундэд 5-10 метр байна. Агаарын температур
10-нд сэрүүсч шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад
хугацаанд шөнөдөө -2-7 градус хүйтэн,
өдөртөө +9+14 градус дулаан байна.