БУЛГАН: Сээр шалгах тэмцээнд 70 гаруй эрчүүд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-07 18:06:37

Булган /МОНЦАМЭ/ Олон улсын “Алтаргана” наадам ирэх онд Булган аймагт болно. Энэ наадмыг угтаж буриад түмний зан заншил, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Буриад зон-Өв соёл-2023” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Түүний нэг “Сээр шалгах” тэмцээн болж, Баяннуур сумын Х.Гочоосүрэн түрүүлж, Тэшиг сумын Б.Сумьяабазар удаах байрыг эзэллээ. Багийн төрөлд “Тэшиг баян” баг, “Булган гал”, “Булган” багууд эхний байруудад шалгарлаа.

          Энэ тэмцээнд найман багийн 70 гаруй эрчүүд оролцож, сээр шааж өрсөлдлөө.

相关新闻