ӨВӨРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд 8852 иргэнээс санал авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр
/МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга
хэмжээнд иргэд цахимаар санал өгөх
боломжтой боллоо. Тодруулбал, “Төсвийн хөрөнгө оруулалт” апп-ыг өөрийн гар
утсандаа татаж суулган зааврын дагуу санал өгөх юм.
“Монгол Улсад ил тод байдал олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх
хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу
МАSАМ-2 төслийн баг Сангийн
яамтай хамтарч, улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд санал авах иргэдийн
оролцоо цэсийг цахимд үүсгэн
хөгжүүлэлтийг хийж байгаа юм.
Уг ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын явц, гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл болон 2024 онд Арвайхаар суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээнд дээрх аппликейшнийг ашиглан сумын оршин суугчдын 40-өөс доошгүй хувийг хамруулж санал авах ажлыг зохион байгуулж байна.
Арвайхээр
сумаас насанд хүрсэн 8852 иргэн санал өгөх ёстойгоос одоогоор 200 орчим хүн
санал өгөөд байгаа аж.
Энэ
нь төсвийн
нээлттэй, ил тод байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой
бөгөөд иргэн та 2024 онд орон нутагтаа
төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээнд өөрийн
саналаа энэ сарын 10-ны өдрөөс өмнө өгөх боломжтой.