ӨВӨРХАНГАЙ: Малчин бүсгүй малын сархинаг, гүзээгээр бүтээл урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-11 14:39:29

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Тарагт сумын иргэн Л.Буяндүүрэн үхэр, хонины сархинаг, хэрхнэг, гүзээгээр төрөл бүрийн эд зүйл, хувцас урлаж байна.


Хонины цоохор сархинагаар аяга, даллага, хөөргийн уут, түрийвч зэргийг урлаж байгаа бол үхрийн гүзээгээр хүүхдийн баривч, цүнх зэрэг 30 гаруй төрлийн эд зүйлийг оёжээ. Тэрбээр энэ үйлдвэрлэлээ 11 дэх жилдээ эрхэлж байгаа юм. Өвөл идэшний үеэр мал бойны газраас гүзээ, сархинаг, хэрхнэгийг нь авч, унины толгойд өлгөн хатаагаад хурганы арьс элдэх аргачлалаар шар сүүнд идээлэн бүрэн боловсруулалт хийдэг байна.


Ингэхийн тулд бүтэн нэг жил шаардагддаг хэмээн хэлж байлаа. Бүтээлээ урлахдаа өнгө үзэмж нэмэхийн тулд зүү ороох, уран хатгамал, шүр сувд зэргээр хээ хуарыг шаглаж, мөн монгол ур ухаан, хийж, бэлгэдлийг шингээж өгөхийг зорьдог байна. 










相关新闻