УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-02 16:05:49

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 16 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байсангүй. Тиймээс чуулган хэлэлцэх асуудалдаа орлоо.

Хуралдаанаар нэгдүгээрт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад 11 хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Б.Туул

相关新闻