Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Энхбаярын Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Бядрангийн Лхагвасүрэнг томиллоо.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэнээр түүнийг чөлөөллөө.
Мөн Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжлээ.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Н.Гантуяа