ОРХОН: Орон нутгийн өмчийн түрээсийн байрны жишиг үнийг өөрчиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-28 13:04:50
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн өмчийн өмчийн байрны нэг ам метр талбайн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн баталлаа. Ингэснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны  7 дугаар тогтоолыг хүчингүй болгож байна.

Шинэчлэн батлагдсан байрны түрээсийн төлбөрийн үнийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, гадна талбайн түрээсийн төлбөрийн үнийг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов. Орон нутгийн Өмчийн байрны түрээсийн төлбөрийн суурь хэмжээ нь ашигтай талбай болон туслах талбай гэсэн ангиллаар өөр өөр байх бөгөөд тодорхой хувиар нэмэгдэж байгаа юм.

Тухайлбал, улсын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагад албан тасалгааны зориулалтаар ашигтай талбай 8000-15000, туслах талбай 4800-12000 төгрөг болон нэмэгдэж байна. Нийт 13 төрөлд буюу түрээсийн зориулалтын байрны төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа аж. Ингэхдээ сургуулийн цайны газрын түрээсийн төлбөрийг 2019 онд тогтоосон үнээр буюу ам метрийг нь 6500 төгрөгөөр хэвээр нь үлдээлээ. 

 

相关新闻