ОРХОН: Баярын өдрүүдэд 406 хүнд яаралтай тусламж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын
өдрүүд буюу шинийн таван хүртэлх хугацаанд БОЭТ-ийн түргэн тусламж 103 утсанд
205 дуудлага ирсэн байна. Мөн Хүлээн авах, Яаралтай тусламжийн тасгаар долоо
хоногийн хугацаанд 514 хүн ирж үйлчлүүлснээс 406 хүнд яаралтай тусламж
үйлчилгээ үзүүлжээ.
Энэ
нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн тоо юм. Иргэдийн
дийлэнх нь амьсгалын замын өвчлөл, цусны
эргэлтийн тогтолцооны гажиг, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Хүүхдийн
тасагт
өнөөдрийн байдлаар 190
хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн
14 хоногийн хугацаанд H1,N1,H3,N2 вирусний дэгдэлт их байсан бол баярын өдрүүдэд ротавирусний дэгдэлт
ихэсч байгаа талаар эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Уг вирус нь бага насны хүүхдийг богино
хугацаанд уушгины цочмог хатгаагаар хүндрүүлэх эрсдэлтэй учраас эцэг эхчүүд
бага насны хүүхдэдээ онцгой анхаарал тавих, аль болох олон нийтийн газар
дагуулж явахгүй байхыг анхаарууллаа. Мөн албан байгууллагууд 2 хүртэлх насны
хүүхэдтэй ажилчдаа тодорхой хугацаанд
чөлөөлж хүүхдэд нь анхаарал хандуулахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.