АРХАНГАЙ: Малчид нэгдэн “Булган сор” хоршоо байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-27 10:57:38

Булган сум /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган сумын малчид, нөхөрлөлүүдийн зөвлөгөөн Сар шинийн баярын өмнөхөн болж, "Булган Сор" хоршоо байгууллаа.


Нөхөрлөлүүдийн уг хоршоо нь ноолуур, хөөвөр, арьс шир зэрэг түүхий эдийг бэлтгэх ба үндэсний үйлдвэрлэгч "Баялаг Өлзий" ХХК ноолуур, хөөврийг, "Мон Торгон Дэл" ХХК арьс ширийг нь зах зээлийн хамгийн өндөр үнээр тогтмол худалдан авахаар болжээ.


Малчид Бидэнд зөвлөгөөнөөс гарсан шийдвэрээ ажил хэрэг болгож хэрэгжүүлэх л үлдлээ. Бидний зорилго бол арьс шир, ноолуур, хөөвөр зэрэг түүхий эдээ шууд үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгох, мах, сүү, цагаан идээгээ аймаг, хотын хэрэглэгчдэд шууд нийлүүлэх юм гэдэг дээр санал нэгдсэн” гэв.


Зөвлөгөөнд оролцогч Тамир багийн малчин С.Мягмарсүрэн: Олон малчин цугларсан үр өгөөжтэй зөвлөгөөн боллоо. Түүхий эдийг газар дээр нь авч, өгөлцөх талаар ярилцаж, хоршоо байгууллаа. Ашиг шимтэй малыг өсгөх нь маш чухал, тоо толгойд биш чанарт анхаарах нь бэлчээрийн даацыг хамгаалах гол хөшүүрэг гэж үзэж байна.

Зөвлөгөөнд 22 нөхөрлөлийн төлөөлөл, 400-гаад малчин оролцжээ.

 

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнга хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, үндэсний үйлдвэрлэгч "Баялаг Өлзий" ХХК, Монголын Арьс ширний үйлдвэрүүдийн холбооны төлөөлөл нар оролцсон юм. Мөн зөвлөгөөнийг Лондонгийн амьтан судлалын хүрээлэн нийгэмлэгийн төслийн зохицуулагч Н.Мөнхтүвшин, Нөхөрлөлийн Холбооны дарга M.Батдорж нар хамтран зохион байгуулсан тухай мэдээллийг "Архангай медиа групп"-ийн Булган сум дахь сурвалжлагч Х.Нармандах мэдээллээ.

相关新闻