Завханы МАН-ын хороны даргыг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Монгол Ардын намын даргаар Гэндэнсүрэнгийн Аюушжав сонгогдлоо.
Завханы 24 сумын намын хороо, багийн намын үүрүүдээс сонгогдсон 323 төлөөлөгч намын дүрмийн дагуу зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, аймгийн Монгол Ардын Намын хорооны 145 гишүүн, 17 тэргүүлэгчдийг шинээр сонгож баталлаа. Аймгийн Намын хорооны даргад найман хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс, нууц санал хураалтын дүнгээр үнэмлэхүй олонхийн саналаар Гэндэнсүрэнгийн Аюушжав Монгол Ардын Намын хорооны даргаар сонгогджээ.
Мөн орон тооны дэд даргаар М.Рэнцэнпүрэв орон тооны бус бүс хариуцсан дэд даргаар Л.Батсайхан нар сонгогдож Завхан аймгийн Монгол Ардын Намын шинэхэн удирдлагууд “Эв нэгдлийг эрхэмлэсэн, Эрч хүчтэй, Шинэлэг намын төлөө” гэсэн уриан дор ажиллахаар болжээ.
Б.Мягмарсүрэн /Завхан/