ОРХОН: Гурав хоногийн хугацаанд Эрдэнэтэд юу үзэх боломжтой вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-09 12:15:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Сэлэнгэ” амралтын бааз нь Орхон аймгийн аялал, жуулчлалын гол түшиц юм. Жилийн дөрвөн улирлын турш дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авдаг тус амралтын бааз нарсан ойд байрладгаараа онцлог.

Мөн байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц, баялгийг хамгаалах зорилгоор Хустайн нуруунаас бугын или нутагшуулаад удаж байна. 2020 оны байдлаар 30-аад толгой халиун бугатай болжээ.

Тус амралтын баазад тэмээ, морь, цацагт хяруул, молтогчин туулай, зэрлэг гахайг мөн нутагшуулж байгаа юм.

“Сэлэнгэ” амралтын бааз нь зундаа хүүхдийн зуслан хичээллүүлж 8 ээлжээр 400-450 хүүхдийг амрааж экологийн боловсрол олгодог бол хавар, намар, өвөлдөө зөвхөн амрагчдыг хүлээн авдаг аж.

Уул уурхай түшиглэж хөгжсөн Эрдэнэт хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар нэн ховор. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх Сэлэнгэ амралтын баазын нарсан ойг үзэхээр ирдэг дотоод, гадаадын жуулчид жил бүр нэмэгдэж байна.

Мөн Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү галт тэргээр 3 хоногийн аяллыг зохион байгуулаад жил гаруй болж байна. Үүнд Улаанбаатар хотоос галт тэргээр Эрдэнэтэд ирж, Эрдэнэт үйлдвэрийн тэсэлгээ, уурхай, 5D музей, Сэлэнгэ амралтын баазад амрах гэсэн маршруттай. 














相关新闻