Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Ц.Баярсайханыг уг албан тушаалд томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2009 оноос хойш ажиллаж байсан П.Цагаан энэ сарын 24-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсноо мэдэгдсэн. Тэрбээр АН-ын шинэчлэлд гар бие оролцож, намын даргад өрсөлдөхөө зарласан юм. Харин түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын гишүүн асан Цэвэлмаагийн Баярсайханыг томилж, өнөөдөр тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө.
Ц.Баярсайхан нь УИХ-ын гишүүнээр 1996-2000, 2004-2016 онд сонгогдсон бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.
Н.Туяа