ОРХОН: О.Очирбат: Бийрэн бичгээрээ дамжуулан өөрийгөө бусдад ойлгуулахыг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-27 16:35:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Оны онцлох хүүхэд О.Очирбат өв соёл, түүхээ хадгалж үлдэхийн тулд бийрэн бичгээр жилийн өмнөөс хичээллэж эхэлжээ. Энэ хугацаанд нийт 30 гаруй бүтээл урласан байна. Тэрээр хөдөө  өссөн учир бийрээр бичих урлагийн суурь нь болсон гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн аавтайгаа хамт адуунд явж өссөн учраас аль болох морьтой холбоотой бүтээл хийхийг хүсдэг гэлээ.

О.Очирбат бийрэн бичгийн багш Г.Одбаяртай анх таарч энэ урлагаар хичээллэж эхэлсэндээ баярлаж байгаагаа мөн хэлж байлаа. Бийрэн бичгээс сэтгэл зүйн тогтвортой байдал, өөрийгөө бусдад ойлгуулах чадвар, анхаарлаа төвлөрүүлэх ур чадварыг эзэмшдэг учир хүүхэд бүр энэ урлагаар хичээллээсэй гэж уриалсан юм.    

О.Очирбат Монгол Улсын шилдэг 1300 хүүхдээс ялгарч, онцлох 42 хүүхдийн нэгээр шалгарсан юм. Түүний ойрын зорилго,  англи хэл сайн сурч Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг гэлээ. Тэрээр 14 дүгээр сургуулийн ахлах ангид сурдаг. 


相关新闻