Токиод шинэ барилгуудад нарны хавтан суурилуулсан байх шаардлага тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-12-16 15:20:32

ТОКИО. /ABC/. Японы  нийслэл Токио хотод нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгын хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сараас хойш баригдах бүх шинэ барилгад нарны хавтан суурилуулсан байх шаардлага тавихаар болжээ.


Токиогийн ассамблейн пүрэв гарагт баталсан шинэ журмын дагуу 2000 метр квадрат хүртэлх талбайтай байшин барилга, орон сууцыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр, тэр дундаа нарны хавтангаар голчлон тоноглох шаардлагатай болох ажээ.


Өнгөрсөн долоо хоногт Токиогийн захирагч Юрико Койкэ хэлсэн үгэндээ, одоогийн байдлаар нийслэл хотын барилгуудын ердөө 4 хувьд нь л ийм эх үүсвэрийг суурилуулах боломжтой байгааг цохон тэмдэглэсэн байна.


Токиогийн засаг захиргаа 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 2000 оны түвшинтэйгээ харьцуулахад 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа юм. 

相关新闻