ЕХ Босни-Херцеговинд нэр дэвшигчийн статус олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-12-16 10:28:44

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ 27 гишүүн орны төр, засгийн тэргүүн нар Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Босни-Херцеговин улсад нэр дэвшигчийн статус олгохоор тохиролцжээ.  


Босни-Херцеговин ЕХ-нд нэгдэх хүсэлтээ 2016 оны хоёрдугаар сард гаргаж байжээ. Улмаар Европын Комисс тус улсад нэр дэвшигчийн статус олгохыг 2022 оны 10 дугаар сард санал болгосон байна.


ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай улсуудад Албани, Молдова, Бүгд Найрамдах Умард Македон Улс, Монтенегро, Серби, Турк, Украин багтаж байгаа юм.


Пүрэв гарагт мөн Косово нэр дэвшигчийн статус авах хүсэлтээ албан ёсоор өргөн барьсан байна. ЕХ Молдова, Украинд энэ оны зургаадугаар сард нэр дэвшигчийн статус олгосон юм.


ЕХ-ны өргөжин тэлэх үйл явц олон жилийн турш зогсонги байдалд байсан бөгөөд хамгийн сүүлд Хорват улс 2013 онд гишүүнээр элсжээ. 

相关新闻