Израилд инфляц 14 жилийн дээд түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЙЕРУСАЛИМ. /Bloomberg/. Израилд инфляцын түвшин сүүлийн хоёр сар дараалан 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Статистикийн төв хорооны мэдээлснээр, 10 дугаар сард 5.1 хувьтай гарсан инфляцын түвшин 11 дүгээр сард 5.3 хувьд хүрч өссөн байна. Тодруулбал, орон сууц, орон сууцны завсар үйлчилгээ, хоол хүнсний үнэ хамгийн ихээр өсжээ.
Израилын Төв банк инфляц оргил цэгтээ хүрэхэд ойртож байгаа гэсэн төсөөлөлд тулгуурлан бодлогын хүүгээ өсгөх хурдацаа саяхнаас сааруулж эхлээд байсан юм. Гэвч цаашид дахин нэмэгдүүлэх хандлагатай байгааг албаны төлөөлөгчид хэлж байна.
Бодлого боловсруулагчид инфляцын түвшин 2023 оны эхний улирлаас буурч эхэлж, тухайн оны хоёрдугаар хагаст Засгийн газрын зорилтот түвшин болох 1-3 хувьд хүрч буурна гэж таамаглаж байгаа талаар Төв банкны төлөөлөгч Эндрю Абир саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.