"МХБ” ТӨХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 14-ний хуралдаанаар Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд
биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийг батлах тухай
тогтоолыг УИХ-аас баталсны дагуу 2022 оны 6 дугаар сарын 29-нд нээлттэй
хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн
жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж баталсан. Энэ жагсаалтын
эхний компани болох Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчит бусад компаниа
түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгааг СЗХ мэдээлэв.