П.Тэмүүжингийн амжилтыг автомашинаар мялаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-08-27 14:46:44

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд "Алдар" спорт хорооны тамирчин П.Тэмүүжин оролцсон билээ. Түүний амжилтыг нь үнэлж, Монголын таеквондогийн холбооноос "2020 УБА" улсын дугаартай “Приус 30” маркийн авто машин бэлэглэсэн байна.

Тэрбээр 68 кг-ийн жинд өрсөлдөж шилдэг 8-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Тус автомашины улсын дугаар нь Токио 2020 олимпийн наадамд амжилттай оролцохыг бэлэгдсэн аж.

Ж.Болор

相关新闻