ГХЯ-ны цахим шилжилтийн талаарх мэдээллийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус Төрийн ордонд болно.
Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх,
хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль,
тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд
хэсэг, Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг, Мал эмнэлгийн
чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Мал
эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Мал
аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын
хэсэг тус тус хуралдах юм.
Үүний зэрэгцээ Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад
харилцааны яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга
хэмжээний талаар мэдээлэл сонсох аж.