Колумбын Засгийн газар болон "ФАРК" бүлэглэл иргэний дайныг зогсоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-25 23:29:41

ГАВАНА. /PrensaLatina/. Колумбын Засгийн газар болон тус улсын босогчдын хамгийн том бүлэглэл 50 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохоор тохиролцжээ.

Засгийн газар болон “ФАРК” буюу “Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл ”-ийн төлөөлөгчид лхагва гарагт Кубын нийслэл Гавана хотод уулзан тохиролцоондд хүрсэн байна.

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос телевизээр үг хэлэхдээ ийм тохиролцоонд хүрснийг сайшаагаад “энэ тохиролцоо Колумбын бүх иргэнд ашиг тусаа өгнө” гэжээ.

Тус улс нь 1960-аад оноос хойш иргэний дайнтай байсан бөгөөд энэ хугацаанд 220 мянган гаруй хүн амь үрэгджээ.

Талууд Кубад дөрвөн жил энхийн хэлэлцээ хийсний эцэст энэ оны зургадугаар сард гал зогсоох түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Г.Доржханд

相关新闻