ОРХОН: Оны эхний арван сард 712 гэмт хэрэг бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн
Цагдаагийн газарт эхний арван сарын байдлаар 712 хэрэг бүртгэгдэн 484 хүн холбогдож
хэргийн илрүүлэлт 51.4 хувьтай байна.
Тус гэмт хэргийн 30.9 хувийг хүний эрүүл мэнд, 28.4 хувийг залилах, хөрөнгө завших, 22.8
хувийг хулгайлах, 3.5 хувийг дээрэм, 14.4 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 1.760.2 сая төгрөгийн хохирол
учирч, 241 хүн гэмтэж 18 хүн нас барсан гэж аймгийн Статистикийн хэлтсээс
мэдээллээ.