ОРХОН: Энэ жил 22 мянган тонн ургац хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг 84.4 мянган га газар нутагтай бөгөөд
үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар юм. Үүний 5300 га нь
тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Аймгийн дотоодын нийт
бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болдог.
Газар тариалангийн
салбарт нийтдээ 50
гаруй аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхэлж жилд
дунджаар 20000 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000
орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг.
Нэг га-аас 30 цн үр тариа, 123 цн төмс, 156 цн хүнсний
ногоо хурааж авдаг. Төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангадаг.
Энэ жил 4770 га талбайд
үр тариа тариалж 11530 тонныг хураан авчээ. Төмс 273 га талбайд тариалж 3072
тонн, хүнсний ногоо 503 га талбайд тарьж 6083 тн, малын тэжээл 284 га талбайд
тарьж 1283 тонн, тосны ургамал 197 га талбайд тарьж 50 тонныг хураан авчээ.
Нийт 6036 га талбайд үр
тариа, төмс, хүнсний ногоо тариалснаас 22018 тонныг хураан авч
төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Ингэснээр үр тариагаа 100 хувь, төмс 86 хувь, хүнсний ногооны 72 хувийг орон
нутагтаа хангажээ.