ӨВӨРХАНГАЙ: Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-09 16:18:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 4D ЭХО аппаратыг нийлүүллээ.

 

Бүгд Найрамдах Итали улсын ESAOTE брэндийн ЭХО аппараттай болсноор хангайн бүсийн сумдын эмэгтэйчүүдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байна. Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн “Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет”-аар жилд 10 мянгаад эмэгтэйчүүд үйлчлүүлдэг бөгөөд дунджаар 300 эх төрдөг аж.




Мөн тус эмнэлэг өөрийн 60 сая төгрөгийн хөрөнгөөр нүдний мэс заслын микроскоп, нүд, судасны нарийн мэс заслын багажийг авчээ. Орон нутагт нүдний амбулаториор нүдний болрын цайралт, даралт, торон бүрхүүлийн эмгэгийн үзлэг оношилгоо,  нүдний өөх, мах, зовхины үү ургацаг авах мэс заслын ажилбар хийдэг байна. 

相关新闻