ОРХОН: Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс 80 гаруй хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг
даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт зориулсан
сургалт, семинарыг энэ сарын сарын 1-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн
зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг
байгууллагын төлөөлөл Хууль зүйн туслалцааны тухай /Шинэчилсэн найруулга/,
Архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хүний хувийн мэдээлэл
хамгаалах тухай, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ зэрэг шинээр
батлагдсан болон боловсруулж буй хууль тогтоомжийн төслүүдийн танилцуулгыг
хийсэн юм.
Энэ үеэр 2021 оны үйл ажиллагаагаараа манлайлсан хамт олныг шалгарууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх
зүйн хэлтэс 2021 оны үйл ажиллагаагаараа тэргүүн байрт, Орхон аймгийн ЗДТГ-ын
Хууль, эрх зүйн хэлтэс дэд байрт шалгарсан бол Баянхонгор аймгийн Засаг
даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс гуравдугаар байрт шалгарчээ.
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс өнгөрсөн онд Монгол Улсын
хэмжээнд мөрдөгдөж буй 800 гаруй хууль тогтоомжоос 80 гаруйг нь иргэд олон
нийтэд сурталчлан, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллажээ.