Хүнсний хангамжийг дэмжин “Үнийн хувьсгал”-д нэгдэхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-09 10:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч “Майнд Теч” компаниас “Үнийн хувьсгал” санаачлан эхлүүлж буй талаар мэдээлллээ.


Тодруулбал, валютын ханш өсөж, импортоор ихэвчлэн авдаг ургамлын тосны үнэ нэмэгдээд буй энэ үед тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Үнийн хувьсгал”-ыг санаачлан нэг литр ургамлын тосныхоо үнийг 6600 төгрөг болгон хэрэглэгч нартаа хямд үнээр нийлүүлж эхэлжээ.


Мөн Засгийн газраас тус компанийн “Эзэгтэй”, “Оргих” ургамлын тосыг НӨАТ-ын хөнгөлөлтөд хамруулсан нь хэрэглэгчдэд хямд үнэтэй хүргэх нэг боломж болж буйг тодотгов.


Гадаад, дотоодын олон хүчин зүйлийн нөхцөл байдлаас болж хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжиж буй Хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаарх “Хүнсний хувьсгал”-ыг дэмжин “Үнийн хувьсгал”-д нэгдэхийг дотоодын ААН-үүдэд уриаллаа.


Тус компани Европын жишигт нийцсэн тосны ургамал боловсруулж, цэвэршүүлэх үйлдвэрийг эх орондоо ашиглалтад оруулан жилд 30 мянган тонн ургамлын тосыг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх боломж бүрдүүлжээ. 

相关新闻