Амин дэмийг тодорхойлох гурав дахь удаагийн судалгаа хийж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-23 14:59:39

Насанд хүрсэн хүмүүсийн бие дэх Д витамин болоод бусад бичил элементүүдийг тодорхойлох 3 дахь удаагийн  судалгаа амжилттай хийгдлээ. Энэхүү судалгааг АНУ-ын Харвардын НЭМ-ийн сургууль, АШУҮИС, Булган аймгийн Эрүүл мэндийн газар хамтран хийжээ.

Энэ удаагийн судалгаанд Булган болон Орхон сумдаас 40 хүнийг хамрууллаа. Өмнөх 2 судалгаанд ч бас тус бүр 40 иргэнийг сонгон  хамруулж байсан бөгөөд эцсийн дүнг гаргах хараахан болоогүй байна.

Уг судалгааны мэдээлэл цуглуулах сургалтанд ЭМГ-ын 20 албан хаагчид хамрагдаж, судлаачаар ажиллажээ. Энэхүү судалгаа хийгдсэнээр иргэдийн витамин болоод бичил элементийн дутагдал, үүсээд байгаа шалтгаан, сэргийлэх болоод нөхөх арга хэмжээг хэрхэн авах зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт олох гол зорилготой юм.

                                                                               П.Батням

相关新闻