Шинжилгээний лабораторийн дэргэд гарал үүслийн гэрчилгээг шууд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ашигт малтмалын шинжилгээний лабораторийн дэргэд экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох цэгийг МҮХАҮТ-аас байгуулахаар ажиллаж байна.
Тодруулбал, экспортод гаргаж буй Монгол Улсын гарал үүсэлтэй нүүрс, ашигт малтмалын дээжид лабораторийн шинжилгээ хийнгээ энэ талын гэрчилгээг нэг дороос шууд аваад явах юм. Ингэснээр экспортлогч нар цаг хугацаа, бичиг цаас, зардлаа хэмнэх боломжтой болж байна.
МҮХАҮТ нь БНХАУ-ын төрийн өмчит компанийн хөрөнгө
оруулалтттай “CCIC MN” ХХК-тай Ашигт малтмалын шинжилгээний лаборатори байгуулж, дэргэд нь МҮХАҮТ-ын Гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулан ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, МҮХАҮТ-ын дарга
Т.Дүүрэн, “CCIC MN” ХХК-ийн ерөнхий
захирал Бао Юн Ган нар гарын үсэг зурав.