Хөрөнгийн бирж: 6.4 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-01 10:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт нийт 6,447,763,020.53 төгрөгийн арилжаа хийжээ.

Тодруулбал, 63 компанийн 7.2 сая ширхэг хувьцааг 6,038,084,691.96 төгрөгөөр арилжлааБондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаасыг 37.8 сая төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 271,878 ширхэг нэгж эрхийг 117,986,404.36 төгрөгөөр арилжжээ.



Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,655 ширхэг үнэт цаасыг 265,500,000.00 төгрөгөөр арилжив. Түүнчлэн багцын арилжаагаар 3.9 сая ширхэг үнэт цаасыг 5,000,001,168.00 төгрөгөөр арилжаалав.



Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа


10 дугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,540,482,333,732 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,602.12 нэгж болж, өмнөх 7 хоногоос 3.13 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

相关新闻