ӨВӨРХАНГАЙ: Бизнес эрхлэгч 28 эмэгтэйд буцалтгүй тусламж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн хамт олон тайлангийн хурлаа хийлээ.
Тус төв нь орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг сургалт мэдээллээр хангаж, чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. Өнгөрөгч хугацаанд 14 удаагийн сургалтад 167 эмэгтэйг, 20 удаагийн уулзалтад 272 эмэгтэйг хамруулан 28 эмэгтэйд бизнесийг нь дэмжих зорилгоор тус бүр 500 долларын буцалтгүй тусламж олгожээ.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болон суманд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг төвийнхөө гишүүнчлэлд хамруулах зорилготой байгаа аж.
Өвөрхангай
аймаг дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь Канадын Засгийн газрын дэмжлэгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх
төсөл”-ийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн
үйл ажиллагаагаа явуулж байна.