ӨВӨРХАНГАЙ: 16 мянган хүн эрт илрүүлгийн үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-26 16:27:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоонд 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 16051 хүн хамрагдсан байна.

Тухайлбал, үзлэгт хамрагдсан иргэдийн 2495 нь 5 хүртэлх нас, 8626 нь 6-17 нас, 2585 нь 18-30 нас, 964 нь 31-45 нас, 922 нь 46-60 нас, 459 нь 61-ээс дээш насныхан байна. Энэ онд аймгийн нийт хүн амын 40 хувь буюу 47100 иргэнийг эрт илрүүлэгт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.


17 хүртэлх насны хүүхдийн үзлэг:

Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд ерөнхий үзлэг, 7 төрлийн өвчний эрсдэлийн үнэлгээ хийж, ам хөндийн үзлэг, зөвлөгөө өгнө.

18-аас дээш насныхны үзлэг:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий аймгийн БОЭТ, Хархорины нэгдсэн эмнэлэг, Ариунсанаа, Ачтан-Ирээдүй, Чинмэнд эмнэлэгт үзлэг оношилгоо хийнэ. 

相关新闻