БУЛГАН: Аймгийн ИТХ-ын ажлын баг Хутаг-Өндөр суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-25 19:14:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Хутаг-Өндөр суманд өнөөдөр ажиллалаа.

Ажлын баг сумын цаг үеийн ажлын явц, орон нутагт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын байдал, үр дүн, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг судлахаар ажиллаж байна. Ажлын багийнхан сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тус сумын өндөр настан Р.Батцэцэг:

- “Халамжаас-хөдөлмөрт” гэсэн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлмээр байна. Суманд тогтвортой ажлын байргүй, залуучууд ажилгүй байна. Төмс, хүнсний ногоо тариалдаг манай суманд зоорь маш их шаардлагатай байдаг. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй гэлээ.

            Аймгийн ИТХ-ын ажлын баг маргааш Сайхан, Баян-Агт суманд ажиллана.

相关新闻