ӨВӨРХАНГАЙ: ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл хүссэн гурван төсөл шаардлага хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-21 15:53:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслөө ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах аймгийн дэд хорооны хурал энэ сарын 20-нд боллоо.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар дөрвөн сумын 14 аж ахуйн нэгж 1.6 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүссэн байна. Дээрх төслүүдэд журмын дагуу дөрвөн шатны үнэлгээ хийсэн бөгөөд 353 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүссэн гурван аж ахуйн нэгжийн төсөл журмын шаардлага хангасан байна.

Дээрх гурван аж ахуйн нэгж аймгийн Засаг даргын 2022 оны А/465 дугаар захирамжаар байгуулсан аймгийн Дэд хорооны Ажлын хэсэгт төслөө танилцуулсны дагуу үнэлгээ өгч, 353 сая төгрөгийн санхүүжилтийг батлан ЖДҮ-ийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

相关新闻